Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна

Тайвшрах цаг ирсэн үү?
“Би үгүй гэж хэлнэ
ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй гэж хэлмээр байна”

 

Цар тахалын энэ үед галын шугаманд ажиллаж байгаа нэгэн элэг нэгт эмнэлэгийн ажилтантай ярилцаж нөхцөл байдал ямар байсан, байгаа, байж болох талаaр тодруулснаа хүргэж байна. Өөрийн нэр, ажилладаг эмнэлэгээ хэлэхийг хүсээгүй тул эс өгүүлэв.

Таны эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй  юу

Манай тасаг COVID-19  өвчтөнүүдийг авч эмчилж байгаа.Өвчтөн бүр дээр шинж тэмдэгүүд  янз бүр илэрч байсан ч нийтлэг зүйлс ажиглагдсан. Эхний ээлжинд ханиах, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, үе мөч, булчин маш ихээр өвдөх, бөөлжих, шингэх алдах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Ханиах бол хамгийн түгээмэл шинж нь. Тасагт ороход энд тэндгүй л ханиалга. Сүүлдээ ханиах чимээ сонсохоор нуруу хүйт даах шиг болж байсан. Зарим тохиолдолд бүр цустай цэр гарч байна. Мөн хоол идэх дуршил буурах цаашлаад амтлах, үнэрлэх чадвараа алдаж байна. Ер нь цар тахалын илрэх шинж тэмдэгүүдийн тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Нэг сонин тохиолдол гарсан. Манай эмнэлэгт гэнэтийн осолд ороод ирсэн хүнийг CT сканд оруулахад уушигнаас нь COVID-19-ийн вирус илэрсэн.

Цар тахалын оргил үед өвчтөнүүд ар араасаа нас барж байсан. Ёстой кинон дээр  гардаг шиг л… Маш аймшигтай!

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг бол нас барж байгаа хүмүүс ар гэр, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй өвчтөний орон дээр гав ганцаараа хорвоог орхиж байгаа явдал байлаа. Үүнийг харгалзан үзэж эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдээ ар гэрийхэнтэй нь онлайн уулзалт хийлгэж байна. Ингэснээр өвчтөний сэтгэл санаа дээрдэж дархлаа нь сайжирч байгаад эмч болон эмнэлгийн ажилтан бидний  сэтгэл өөдрөг байгаа. Жишээ нь манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан 80 настай эмээгийн төрсөн өдрийг онлайнаар гэрийхэнтэй нь хамт инээд баясал, хөөр хөгжилтэй тэмдэглэлээ. Өвчтөн маань хэдий өндөр настай ч  COVID-19 цар тахлыг ялан дийлээд гарахад бид маш их баярлаж бүгд нүдэндээ нулимстай хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөөн.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад өвчтөн болон эмнэлгийн ажилтанууд сэтгэл зүйн хямралд өртөж байна. Жишээ нь өөрсдөө халдвар авахгүй байх, яаж ар гэрийнхэн, найз нөхдөө энэ вирусээс хамгаалах вэ гээд олон асуудал тулгарч байна.  Тиймээс эмнэлэгийн ажилтнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай баг эмнэлэг дээр ажилллаж сэтгэлийг нь  зовоож байгаа асуудлыг нь сонсож, зөвлөж байгаа нь эмнэлгийн ажилчид цаашид тогтвортой ажиллах сэтгэл зүйн том дэмжлэг болж буй.

Миний хувьд гэр бүлээсээ өөрийгөө гэртээ бүрэн тусгаарласан байдалтай амьдарч байсан. Эмнэлгийн ажилчдийг шинжилгээнд хамруулж миний шинжилгээ сөрөг гарсанд сэтгэл маш их тайвширч гэрийнхэнтэйгээ “ойр дотно” уулзаж, хүүгээ чанга тэвэрч сэтгэлээ онгойлголоо.

Бас нэгэн таатай үйл явдал бол төрөл бүрийн бизнесийн болон сайн санааны байгууллага, хувь хүмүүс цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчидаа дэмжин тусалж  байгаад талархаж байна.    

Эмнэлэгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас, хангамжийн тухайд...  

Эмнэлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах учиртай PPE буюу хамгаалалтын хувцас хэрэгсэл цар тахал тархаж эхлэхэд ч хангалтгүй байсан, одоо ч хангалтгүй хэвээрээ байгаа. Ийм нөхцөл байдлаас болоод олон эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид амь эрсэдсэнийг бид бүгд мэднэ. Маш харамсалтай.  Манай эмнэлэгээс л гэхэд бид цөөнгүй ажилтнаа энэ өвчнөөр эмгэнэлтэйгээр алдсан.

Британид тахалын тархалтын оргил үе өнгөрлөө. Хориогоо бага багаар тавина гэж ярьж байна.  Тайвшрах цаг ирсэн үү?

Би үгүй гэж хэлнэ ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй. Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна. Маскаа зүүхдээ зөв зүүх хэрэгтэй. Энэ өвчин хүнийг ялгаварлахгүй. Тийм учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья гэвэл маскаа зүүгээд, гараа ойр ойрхон удаан сайн угаа гэж л захимаар байна.

 

Хамгаалалтын хэрэгсэлүүдийг хэрхэн зөв хэрэглэх тухай бичлэг зааврууд интернэтэд зөндөө байгаа. Тухайлбал https://youtu.be/-GncQ_ed-9w гэх мэт. Та бүхэн сайн судлаад, үзээд өөрсдийгөө энэ аюулт тахлаас хамгаалаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хорио тавигдсан ч олон хүнтэй газар явахгүй байх, чанартай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Дахин хэлэхэд энэ аюулт өвчин нүдэнд харагдахгүйгээр бидний амь насанд аюул занал хийж байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ийм хүнд хэцүү үед Монголчууд бид юу юунаас илүү бие биендээ тус дэм болж хамтдаа энэ хэцүү цаг үеийг даван туулах болно оо. Ер нь энэ тахал бас нэгдмэл байхын утга учрыг улам ихээр ойлгуулж байгаа.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.  Мөн танд болон таны хамтран ажиллагсдад эрүүл энхийг хүсье!

Ярилцсан Д.Цэрэнбат

Уулзалт чөлөөт ярилцлага

ErdeneBat

Уулзалт ярилцлага 10 -р сарын 26-ны (Хагас сайн өдөр) 15 цагаас  Rudolf Steiner House Theatre (35 PARK ROAD, NW1 6XT ) буюу МУГЖ Д. Сосорбарамын уулзалт, түрүү жилийн сар шинийн золголт болж байсан газар болохоор боллоо. Та бүхнийг ажил, сургуулиа зохицуулан хүрэлцэн ирж МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүү, боловсролын тогтолцоо гэх зэрэг сонирхолтой сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцохыг урьж байна. Ялангуяа дээрх чиглэлээр ажиллаж, суралцаж буй хүмүүс хүрэлцэн ирэхийг хүсье. Мэдээж уулзалтад бүх насны, ямарч хүн оролцож болохыг хэлүүлтгүй мэдэж байгаа биз ээ!

 

 

Англи улсын Фунт мөнгөн дэвсгэртээр гадаад улс руу шилжүүлэг хийх болон Гадаадаас хүлээн авах талаарх зөвлөмж

Харилцагч Та бүхэндээ Худалдаа, хөгжлийн банкнаас ФУНТ-ын төлбөр тооцоог хэрхэн шилжүүлэх болон хүлээн авах талаар ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд дэлхийд томоохон тооцогддог HSBC банкны Англид дахь салбарт ФУНТ-ын данстай бөгөөд уг банкаар дамжуулан харилцагчийн төлбөр тооцоог хамгийн бага үнээр, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

МОНГОЛ УЛСААС ГАДААД РУУ АНГЛИ УЛСЫН ФУНТ ШИЛЖҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА:

            Монгол улсаас гадаад улсууд руу фунтын гуйвуулга хийхэд дор дурдсан банкаар дамжуулан хамгийн хурдан шуурхай аргаар төлбөр хүлээн авагчид мөнгийг шилжүүлж байна.

Bank Name SWIFT Code

HSBC BANK PLC, LONDON, UNITED KINGDOM

MIDLGB22

Гадаад руу гуйвуулга хийхэд банкны салбар дээр ирж “Гадаад шилжүүлгийн даалгавар” бөглөх, эсвэл интернет банкны үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийх даалгаврыг ХХБ-нд өгч болно.

Жишээ 1: Банкны салбар дээр ирж шилжүүлгийн маягт бөглөх

(Банкны салбарын байршлуудыг та тус банкны http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=23  веб сайтаас авна уу.) Хавсралт 1-т маягтын жишээг тусгасан болно.

Жишээ 2: Интернет банкны үйлчилгээг ашиглан гадаад шилжүүлэг хийх даалгавар өгөх:

Та тус банкны  интернет банкны үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://www.tdbm.mn/index.php?con=view&;id=172  болон www.ebank.mn веб сайтнаас авна уу.

Хавсралт1

 2

Гадаад руу фунт гуйвуулах шимтгэл:

 

Англид дахь харилцагч банк руу манай банкаар дамжуулан шилжүүлэг хийх бол дүн харгалзахгүйгээр 15,000 төгрөгийн шимтгэлтэйгээр таний гүйлгээг хийх болно.

Түүнчлэн бид танд зөвхөн эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцан гадаад гуйвуулга хийх боломжийг олгож байна. Хэрэв та эхний дамжуулагч банкны шимтгэлээ хариуцах хүсэлтэй бол дараах шимтгэлийн нөхцлийг мөрдөнө:

Гуйвуулгын дүн Шимтгэл
Хүлээн авагч нь Англи дахь манай банкны харилцагч банканд данстай бол

10 английн фунт

Хүлээн авагч нь Англи улсын бусад банкинд данстай

15 английн фунт

Хүлээн авагчийн данс нь бусад улсад

25 английн фунт

 

Тайлбар: Дээрх тохиолдолд банк өөрийн дамжуулагч банкнаас бусад дамжуулагч банкны шимтгэл хасагдах эсэхэд баталгаа өгөхгүй

Гадаад руу илгээсэн гуйвуулгын мэдээллийг залруулах, гуйвуулгыг цуцлах:

Гадаад руу илгээсэн шилжүүлгийн  мэдээллийг харилцагчийн хүсэлтээр  өөрчлөх, залруулах, эсвэл гуйвуулгыг цуцлах нэмэлт үйлчилгээ байдаг.

  1. Үйлчилгээний тариф- 60 ам.доллар

Гадаад шилжүүлгийн талаар лавлагаа авахад

 

Гүйлгээ хийсэн өдрөөс хойш

1-7 хоногийн хугацаанд Шимтгэлгүй
8-30 хоногийн хугацаанд 10 ам.доллар
31-90 хоногийн хугацаанд 60 ам.доллар
91 хоногоос дээш 100 ам.доллар
Свифт сүлжээгээр дамжуулан хийгдсэн бусад лавлагаа 30 ам.доллар

 

Фунтын гуйвуулга хийхэд тавигдах шаардлага:

1.   Та төлбөрийн даалгавраа үнэн зөв, гаргацтай бөглөх шаардлагатай, гуйвуулгын мэдээллийг буруу өгсөн  тохиолдолд Таны төлбөрөөс шимтгэл хасагдан буцаж ирэх, эсвэл нэмэлт хураамж төлж гуйвуулгын мэдээллийг залруулах шаардлага гарах болно.

2.    Шилжүүлгийн “Төлбөрийн зориулалт“-ыг тодорхой заах.

3.   Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хууль, тогтоомжиийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

4.   Төлбөр гуйвуулахын өмнө төлбөр хүлээн авах банкнаас гадаад улс, орноос фунт хүлээн авахад тавигдах тусгай шаардлага байдаг эсэх талаар төлбөр хүлээн авагчаасаа сайтар тодруулсан байх шаардлагатай.

ГАДААД УЛСААС ФУНТЫН ГУЙВУУЛГА ХҮЛЭЭН АВАХ

            Гадаадаас Англи улсын ФУНТ хүлээн авахад ХХБ хамгийн уян хатан нөхцлийг санал болгож байгаа бөгөөд дор дурдсан бүх нөхцөлд иенийг хүлээн авах боломжтой юм. Үүнд:

–          Харилцах данстай харилцагч

–          Карт эзэмшигч

–          Хэрэв та ХХБ-нд ямар нэгэн дансгүй бол өөрийн регистр, пасспортын дугаараар мөнгөн гуйвуулга хүлээн авах боломжтой.

  1. Гадаадаас фунтын гуйвуулга хүлээн авах шимтгэл:
Төрөл Шимтгэл
Харилцах дансанд хүлээн авах Шимтгэлгүй
Картын дансанд хүлээн авах Шимтгэлгүй
Хадалгамжийн дансанд хүлээн авах 0.3%
Хувь хүний нэр дээр хүлээн авах 0.3%

Та гадаад улс, орноос фунт шилжүүлэн авахдаа гадаадад буй түншдээ ХХБ-ны дараах  мэдээллийг өгнө үү. Үүнд:

  • Хүлээн авагчийн банк (Beneficiary’s Bank):

Trade and Development Bank of Mongolia

  • Хүлээн авагчийн банкны свифт код (Beneficiary’s Bank SWIFT code):

TDBMMNUB

  • Хүлээн авагчийн мэдээлэл (Beneficiary):

Нэр, хаяг, холбогдох утас

  • Хүлээн авагчийн ХХБанкин дахь дансны дугаар, эсвэл иргэний үнэмлэхийн дугаар

Түүнчлэн Англи болон бусад гадаад орнуудаас ФУНТ- ээр ХХБ-ны харилцагч данс руу шилжүүлгэ хийх бол доорх маягтыг http://www.tdbm.mn/download/MIDL-GBP.pdf веб сайтнаас татан авч бөглөвөл таньд илүү төхөм бөгөөд Хавсралт 2-т жишээг тусгав.

Хавсралт 2

6

Хэрэв танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол ХХБ-ны www.tdbm.mn веб сайтаар, эсвэл 1977 лавлах утас болон [email protected]“> [email protected] и-мэйл хаягаар холбогдоно уу.

Хөгжил дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК