Оны шилдэг оюутанд нэр дэвшүүлэх ажиллагааны удирдамж

Шинэ оны босгон дээр Их Британид суралцаж буй шилдэг оюутан шалгаруулж,  AG International компаниас өөрийн нэрэмжит шагналаа өгөхөөр болсон тухай өид өмнө мэдээлж байсан билээ. Оюуныг дээдэлж ажилладаг Цахим Өртөө Холбооны Британид дах төлөөлөгчдөөс энэхүү шагналын санд £50 Авмтри дах төлөөлөгчдөөс 50 Евро тус тус  нэмэхээр болсон сайхан мэдээг бас та бүхэнд хүргэж байна. Энэ жилийн шилдэг оюутны нэрэмжит шагналын сан одоогоор mini Ipad, £50, 50 Евро -аас бүрдэж байна.

2012 оны Шилдэг оюутныг 12 сарын 20-г дуустал нэр дэвшүүлэн шалгаруулна.

1.    Овог нэр, хүйс, зураг

2.     Суралцдаг сургуулийн нэр хаяг,

3.    Эзэмшиж буй мэрэгжил / зэрэг

4.    Суралцдаг сургуулийн тодорхойлолт бичиг эсвэл сургуулийн үнэмлэх

5.    Суралцах явцдаа өөрийн мэрэгжлийн чиглэлээр оролцсон уралдаан тэмцээн, эзэлсэн байр, гэрчилэх үнэмлэх

6.     Суралцахын зэрэгцээ нийгмийн тустай үйл хэрэгт оролцдог байдал, тодорхойлолт

Уралдаанд оролцогчид мэдээллээ [email protected] ба [email protected] хaяг руу илгээх бөгөөд ирсэн мэдээллүүдийг ижил форматад оруулан www.mongolians.co.uk болон  https://www.facebook.com/groups/ShildegOyutan/ хуудсуудад байрлуулж олон нийтийн санал сэтгэгдэлийг мөн авах юм.

Шалгаруулах комисс  Элчин Сайдын Яам, AG International company, Британийн Монголчуудын Холбооны төлөөлөгчидөөс бүрдэнэ.

Шинэ жилийн арга хэмжээг дэмжин шилдэг оюутанд нэрэмжит шагналаа хүртээхээр болсон AG International company-ийн хамт олонд гүн талархалаа илэрхийлэе!

Шилдэг оюутны шалгаруулалтад идэвхтэй оролцож сурч мэдэх их аяны нэгэн нөхөр болж чадах mini iPad-аар шагнуулаарай.

Previous Post

Британийн Монголчуудын Шинэ жилийн баярын цэнгүүний талаархи мэдээлэл

Next Post

Оны шилдэг оюутанд нэр дэвшигч оюутнуудын мэдээлэл