2 сар гарангийн өмнө Airbus Defence and Space – ийн хамт олон хандив босгох гүйлтээрээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт туслахаар болсон тухай тус байгууллагын Leicester -ийн салбарт ажилладаг, уг гүйлтйн арга хэмжээг зохион байгуулалцсан Б.Маралаас яриа авч хүргэж байсан билээ. Энэ удаа уг гүйлтийн арга хэмжээ хэр амжилттай болсон талаар түүнээс тодрууллаа.
Анхны ярианаас хойш холбогдолгүй бас уджээ. За зохион байгуулсан гүйлт нь амжилттай болсон уу
Би бас нэгдсэн мэдээлэл гаргах, түүнийгээ цааш түгээж болох зөвшөөрөл авах энэ тэр гэсээр нилээд удчихлаа. Уучилаарай. Манай Airbus Defence and Space – ийн Улаан загалмайд хандивлах гүйлтийн үйл явдал их амжилттай болсон шүү!
Нийтдээ дэлхийн 25-н салбар-аас 512 хүн гүйсэн, дээр нь 100 хүн гүйсэн замын уртыг тогтоох, ус ундаа гардуулах гээд туслагчаар оролцсон. Бид нар хамтдаа Монголын Улаан Загалмайд € 5000 -г хандивласан. Хамгийн их бахархалтай нь, хэн ч гүйлтээ дуусгалгүй орхиогүй. Нас, биеийн чадамж, хүйс хамааралгүй гүйсэн хүн бүр эцсийг нь хүртэл, сүүлийн сэкүнд хүртэл нь тэвчин өөрийгөө дайчилсан нь их сайхан байлаа.
2. Хэд хэдэн газар зэрэг гүйнэ гэж байсан. Аль салбарынхан нь илүү идэвхитэй байв, хэр хол зайг туулав?
Airbus Defence and Space -ийн үндсэн салбар болох Toulouse хотын хамт олон хамгийн хол болох нийтдээ 1116 kм -ийн замыг туулсан бол Elancourt хотынхан нийт 1009kм гүйж хоёрдугаарт оржээ. Харин миний ажилдаг Leicester -ийн салбар бусдаасаа хамаагүй жижиг салбар боловч, нийтдээ 15 хүн 174 kм гүйсэн. Тэр үед манай салбараас гүйх хүсэлттэй байсан нилээд хэдэн хүмүүс өөр улсад ажлын томилолттой байж таарсан ч, тэр орой нь байгаа газартаа тус бүр гүйсэн байна билээ. Бид нарт маргааш нь нотолгоо болгон GPSний тэмдэглэг ба зургаа и-мэйлаар яавуулсан.
3. Хамт олон дотроо тул илүү чөлөөтэй хөгжилтэй байсан байх даа
Эв нэгдэлийн сэтгэлгээг дэмжих гэж бид нар алиа хувцас хүн бүрт өмсүүлсэн. Бүгдээрээ бие биенээ хараад бараг л элгээ хөштөл инээлдсэн. Тэр ёлктой бас цацагт хяруул толгой дээрээ өмссөн хоёрыг хараачдээ!!
Би өөрийнхөө гүйлтэндээр нэмэн нэг хэсэг жонглёрдон гүйсэн!
Амжилтай арга хэмжээг манлайлан зохион байгуулалцаж Монгол орондоо тусламж хүргэх боломжийг бий болгосонд нь дахин талархая!
Баярлалаа. Ер нь уг гүйлтийн бас нэг гол шалтгаан нь байгууллага нийгмийн хариуцлагаа биелүүлэхээс гадна иймэрхүү арга хэмжээгээр хамт олон нэг нэгнээ хүнийх нь хувьд таньж нээх, дотоод харилцааг бэхжүүлэхэд байдаг. Манай компани ажилчидаа олон нийтийн ажил хийхийг их дэмждэг юм. Гүйлтийн ажиллагаа зохион байгуулсны дараа надад бас нэг гэрчилгээ өгч байсан.
Хандивийн мөнгийг Defence and Space-ийн дарга Bernhard Brenner Улаан Загалмайн төлөөлөгчид Германд гардуулсан. Монголд өгөх учир бэлэгдэж Монгол гэрийн өмнө гардуулсан байна лээ


